Просмотров: 8 480

Дэлхий дахины хэрх өвчний сорилтууд хувилбар 3.0 (Mongolian version)

Ямар ч нарийн мэргэжлийн эмч нарт амбулотарийн үзлэгт яс ,үе мөч ,булчингийн клиник оношлогоонд энэ өгүүлэл зориулагдсан болно. Үе мөчний хам шинжийн үед клиник шинжилгээний сорилтууд , тэдгээрийн хөдөлгөөний үүргийг дүгнэх аргуудын ангилалыг санал болгож байна .дэлхий дахины хэрх өвчний сорилтуудын тодорхойлт өгөгдсөн байдаг . Хэрх өвчний урьдчилсан оношийг тавихыг тулд хүний биеийн яс булчингийн тогтолцоо болон хэсгийн эмгэгийг оношлохын тулд дэлхий нийтийн сорилтуудын цогц оршино . шинжилгээний үр дүнгийн тайлбар өгөгдсөн. Түлхүүр үг : хэрх өвчин судлал,амбулаторт үе мөч яс булчингуудын клиник шинжилгээ ,үе мөчний хөдөлгөөнй үүргийг дүгнэх физик аргуудын ангилал ,хэрх өвчин судлалд дэлхий нийтийн сорилтуудын ойлголт ,хэрх өвчний урьдчилсан оношний дэлхий нийтийн сорилтын цогц .шинжилгээний үр дүнгийн тайлбар. Тулгуур – хөдөлгөөний тогтолцоог шинжлэх физик аргуудын ангилалууд.
Үе мөчний хөдөлгөөний үүргийг дүгнэх аргуудын ангилал
1.Үенүүдийг хэсэглэн үзэх ба янз бүрийн хөдөлгөөнийг хараагаар дүгнэх
2.үе дэхь идэвхитэй ба идэвхигүй хөдөлгөөнүүдийг дүгнэх
3.үйл ажиллагааны( клиник) сорилтуудын тусламжтайгаар шинжлэх
4.өнцөг хэмжигчийн (гониометр) тусламжтайгаар үе мөчний хөдөлгөөний эзэлхүүнийг хэмжих
Яс үе мөч , шөрмөс ,булчингуудын клиник шинжилгээний сорилтын ангилал
1.дэлхий нийтийн сорилт (глобалтест )
Globaltest ( GT) англи үг – дэлхий нийтийн сорилт ,глобалтест , ерөнхий , бүхнийг хамаарсан сорилт гэсэн утгатай , (шинжилгээ , сорил , туршилт ,шалгалт )
Дэлхий ниитийн сорилтууд ( глобалтест) –тодорхойлогдсон цэгт явах эсвэл тодорхой хавтгайд орон зайн (хазайх, суух )ба энгийн хөдөлгөөнүүдийг гүйцэтгэж байгаа хүний бүх болон хэсэг яс булчингийн тогтолцооны сорилт бөгөөд урьдчилсан оношлогоо тавих ,гэмтлийн төлөвийг нариивчлан тодорхойлох зорилгоор нэмэлт шинжилгээ шаардагдаж байгаа хэсэг үе мөч болон тодорхой заагдсан газрын өвдөлтийн хам шинжийн үүсэлтийг илрүүлэх сорилтыг хэлнэ .
Тайлбар: өвдөлтийн шалтгааныг олох хүртэл үений зөөлөн эдийн гэмтэл , бүтцийн эмгэгээр магадгүй үүсгэгдсэн үений хэсгийн болон биений ямар нэгэн хэсэг дэх өвдөлтийн тухай ч глобал сорилтын үндсэн дээр яригдана.
2.Үе ,шөрмөс болон булчингуудын гэмтлийг илрүүлэх зорилгоор хэрэглэгддэг сорилт бол үйл ажиллагааны сорилт юм
3.хатгах сорилт
Хатгах (лат. provovatio )- анагаах ухаанд , оношлогооны арга шиг өвдөлтийг бий болгож байгаа үйлдлийг хэлнэ .
4.стресс сорилт
Stresstest (STT) англ. – Стресстест , ачааллын сорилт ,хүндрүүлсэн дэглэм үе дэх туршилт . Нэмэлт ачаалал болон хүчний сорилт юм
5. скрининг сорилт ууд
Screeting test (SCT) англ. Скрининг тест
Скрининг– анагаах ухаанд ямар нэгэн өвчин болон шинж тэмдгийг илрүүлэх өргөн хүрээний шинжилгээг хэлнэ .
6. араг ясны хэсэг ,үенүүд ба биеийн хэсгийн шинжлэх сорилтууд
6.1 үеийн зөөлөн эд , уут , тэдгээрийн үрэвслэлийг илрүүлэх сорилт
6.2 үе болон холбоосны тогтонги байдлыг дүгнэх сорилт
6.3 үений хөдөлгөөний үүргийг дүгнэх сорилтууд
6.4 мэдрэл дарагдсныг тодорхойлох сорилт
6.5 мэдрэл цочролын сорилтууд
6.6 татсан булчингийн сорилт
6.7 изометр сорилт (булчин агших үед урт нь өөрчлөгдөхгүй )эсэргүүцэх сорилт
6.8 хавсарсан сорилт үений эргэлт ,бэхлэлт ,нугалалт , тэнийлгэлт ба өөр тодорхой загвараар хөдөлгөөний хэсгийн шинжилгээг дараалан эсвэл нэгэн зэрэг эмчийн заавраар гүйцэтгэх
Ерөнхий үзлэг ба бүтцийн байрлал
Бодит үзлэгийн эхний үед заавал ерөнхий үзлэгийг үзнэ.
-өндөр биеийн жин ,их бие болон мөчнүүдийн урт ба хэмжээг , тэдгээрийн харьцаа ,мөч , нугаламны хэлбэрийг дүгнэх
-Өвчтний явдал , байдал ,бие бялдарын хөгжлийн тухай төсөөлөлийг өгнө
-тулгуур (таяг суга таяг ,сандал , анагаахын хэрэгсэл эсвэл ойр дотныхоны тусламж ) ба туслах хөдөлгөөний хэрэгслэлийг өвчтөнүүд хэрэглэж байгаад анхаарал хандуулах
Үзлэг нь бүтцийн байрлалаар явагдана . зураг1
Өвчтөн зогсоно. Хөлнүүд нь хоорондоо ниилнэ байна . Гарнууд нь их биений дагуу унжсан ба алга нь гадагшаа харсан байна. Эмч өвчтний биеийг үзэж илэрч байгаа шинж тэмдгийн үндсэн дээр эрүүл ,эмгэг эсэх дүгнэлтийг хиинэ .
Тайлбар : энэ байрлал нь хүний хувьд энгийн биш боловч илэрч байгаа хазайлтыг тодорхойлохын тулд анатомид ниитээрээ заншсан юм . өвчтөнг бүрэн гүйцэт үзэх естой .гэхдээ энэ нь шууд бүх хувцсаа тайлна гэсэн үг биш юм .тэгш хэмт үенүүдийг сайн үзэх эсвэл сонирхсон хэсгээ үзэхэд болно .
Зур 1 бүтцийн байрлал Глобал тест
Зур 1.1
Тэнийлгэх сорилт. Шаардлага нь : гар хөл болон нуруугаа дээд цэг хүртэл дээш нь сунгах
Зур 1.2 явган суух сорилт шаардлага :явган сууж , гараа нугалан, өвдөг хооронд толгой байрлаж , ул шалтай нягт байна
Зур 1.3
урагшаа дээд цэг болтлоо тонгойх глобал сорилт
Шаардлага : өвдгөө нугалахгүй, ул шалнаас салгахгүй урагшаа сайн тонгойх ба шаланд хүрэх гэж оролдоно. Гарын сарвуунууд сул байх ба улнаас ижил зайнд байрлана .
Үр дүнгийн тайлбар
:босоо байрлалаас бүх их биеэрээ урагшаа тонгойход гаргах хүний чадварыг тодорхойлсон сорилт юм .энэ үед ташааны үед их хэмжээний давтамжтай хөдөлгөөнүүд хавсарснаас болж нугаламд хөдөлгөөн хязгаарлагдана.
Хажуугаас харахад их биений хазайлтын өнцөг болон ташааны үеэр хазайлтын өнцгийг дүгнэж болно .зур Б эхнийнх нь (ташааны үений үр дүнд Н ) тэгш өнцөг рүү чиглэж байгаа хурц өнцөг юм. Дагаарийнх нь хуруунууд шалтай шүргэлцэх үе дэх их хэмжээний мохоо өнцөг ( их биений хазайлтын үр дүнд) юм. Зур 1.4 мөрний өвдөлтийн үед дэх глобал сорилт (хавсарсан хөдөлгөөнүүдийн хурдан сорилт)
Оношлогооны зорилго : тохойны болон мөрний үений үүрггийг дүгнэх
Үр дүнгийн тайлбар : эмгэг процесс мөрний үед эсвэл далны ( далны дээд ,доод хонхрын шөрмөс , булчин ба далны бага хөх мах ) хөдөлгөөний эзэлхүүний хязгаарлал, шинжлэээний үед өвдөлт бий болохыг харуулдаг .
А . дагз барилт ( толгойныхоо араар гараа тавих сорилт )
Оношлогооны зорилт : мөрний үед мөрний холдолт , гадаад эргэх хөдөлгөөн , дал-эгэмний ,цээж-эгэмний үе дэх хөдөлгөөнүүд , тохойны нугалалт далны доод , дээд хонхор , бага хөх булчингуудын үүргийг дүгнэхэд оршино.
Шаардлага : хоер гараа дагзныхаа ард тавина . эрхий хуруунуудаа доош чиглүүлж хүзүүний долдугаар нугалам дээр байрлуулна .эрхий хуруу ба хүзүүний долдугаар нугалам хоорондох зайг хэмжинэ.
Тайлбар : мөрний гадагш эргэх хөдөлгөөнийг дүгнэх . Нэг зэрэг мөр, тохойны үүрэг дал-эгэм , цээж –эгэмний үенүүдийн хөдөлгөөнүүд болон тохойны нугалах хөдөлгөөнийг дүгнэнэ.
Б. Зангилаа барилт ( гараа нурууны ард байруулах сорилт
Оношлогооны зорилт : мөрний дотогшоо эргэх , холдох тэниилгэх хөдөлгөөн, далны доорх булчингийн үүрэг зэргийг дүгнэнэ .
Шаардлага: өвчтөн нурууныхаа ард гараа тохойгоороо нугалан савруунуудаа авчрах ба сарвуунуудаа хоёр далны дунд нийлүүлэх хэрэгтэй. Эрхий хуруу ба хүзүүний долдугаар нугаламны сэртэн хоорондох зайг хэмжинэ.

Тайлбар : мөрний дотогш эргэх хөдөлгөөний тоон үнэлгээ юм.

Зураг 1.5 мөрний( дээд мөчний)ба аарцагны( доод мөчний )бүсэлхийн глобал сорилт
Шаардлага : бүтцийн байрлалаас гүйцэтгэнэ. хөл бүрээ ээлж ээлжээр 45 градусын өнцөг өргөсөн гартайгаа хамт хойшоо (ретропульсия ) алхана . зураг 1.5 А.Б
Энэ сорилтыг дээд ба доод мөчний гэж 2 хэсэгт хуваах боломжтой юм.
Тайлбар : хөдөлгөөний хязгаарлалт нь ижил талын дээд ба доод мөчнүүдийн бүсэлхийн эмгэг байгааг баталдаг ба илүү нарийн эмгэгийг оношлохын тулд өөр сорилтууд тусалдаг

Тайлбар: хойш алхан ,ташааны нугалалтаа солих боломжтой . зураг 1.5 В.Г

Зураг 1.6 тавхайн уян хатны глобал сорилт ( явган суух ,явахад тавхайн ? шалгах )
Шаардлага : хөл бүрээ ээлж ээлжээр нь өсгийний тулгуур байрлалаас өвчтөн хөлний хамар руу явуулж дараа нь бүх биеийн жингээрээ хөлний үзүүрт тулна .
Тайлбарлах нь : явган суух байрлалд сорилтыг гүйцэтгэх нь тавхайд нэмэлт ачаалал өгдөг байна.Явах үед (өсгийгөөр тулах , бүх тавхайгаар тулах хамарны тулгуур) тавхайн гишгэлт 3 н шатаар судлах боложтой . Явдлын өөрчлөлт нь тавхайд илэрдэг байна. Тавхайн янз бүрийн хэсгийн эмгэгийг тодорхойлно .
Зураг 1.7А.Б булчингийн глобал сорилт (булчингийн үйл ажиллагааны сорил . эсэргүүцэх булчингийн сорилт )
Оношлогооны зорилт : тархалтай булчингийн өвдөлттэй өвчнийг шинжлэх юм. Булчингийн сулралын сорилтууд болно .
Тайбар :булчингийн үйл ажиллагааны сорилтыг гүйцэтгэх үед өвчтөн гараа урдаа ниилүүлж барьж суугаа байрлалаас босно зураг 1.7 А
Өвчтөн урдаа гараа нийлүүлж барин хэвтээ байрлалаас сууна Зураг 1.7 Б   Эсэргүүцэх сорилтыг гүйцэтгэхэд өвчтөн эмчийн гарны даралтыг давангаа нугалсан байрлалд гараа байрлуулна. Өвчтөн духан дээрх даралтын үед эсэргүүцэж толгой ба хүзүүгээ өргөнө. Зураг 1.7 Г ташаан дээрээс доош дарахад эмчийн гарыг өвчтөн эсэргүүцнэ зураг 1.7 Д
Тайлбар : тодорхой өвчний хувьд булчингаар өвдөх , булчин сулралтыг шинж тэмдэг гэж үздэггүй . Булчин дахь өвдөлт болон сулралт нь мэдрэлийн өвчин (булчингийн хатингаршил , миастения ) ,том судасный өвчин мөн бамбай булчирхайн эмгэгийн үед тохиолддог .хэрх өвчний тархсан булчингаар өвдөх нь фибромиалги хэрхний полимиалги зэрэг өвчний үед ч байдаг . Булчингийн сулрал нь олон \ салстны үрэвсэлийн үндсэн шинж тэмдэг юм .Шегрена хам шинж , арьсны хатингаршил , улаан чонон хөрвөсийн үед ч миозит тааралдана .
Зураг 1.8 үений хэт уян чанарны глобал сорилт
Оношлогооны зорилго : үений хэт уян чанарыг скрининг аргаар шинжлэх
Тайлбар : хэт уян чанарыг оноогоор дүгнэж болно. Дээд оноо нь 9
Шаардлага нь : царвуу – хурууны үен дээр 90 градусаас илүү чигчий хурууг тэнийлгэнэ . (1 огноо ) зураг 1.8.1   Шаардлага : бугуйд эрхий хурууг нугалж шуутай шүргэлцэх хүртэл хүргэх. ( 1 оноо ) зураг 1.8.2 Тохойны үед 10 градусын өнцгөөс илүү тэниилгэх зураг 1.8.3 Шаардалт : өвдгииг 10 градусаас илүү тэниилгэх ( 1 оноо ) зураг 1.8.4
Шaардлага : өвдгөө нугалахгүй алгаараа шаланд хүрэх ( 1 оноо ) зур 1.8.5
Тайлбар :Гипермобильность (хэт уян байх) нь үе мөч болон зөөлөн эдийн гэмтэлд хүргэж болно. Энэ үед ямар ч шинж тэмдэг илрэхгүй байх нь олонтой. Зарим тохиолдолд үе мөчинд өвдөлт мэдрэгдэж болно. Гэхдээ энэ нь ревматизм , артроз хоёртой холбоогуй. Үе мултрах, үений байнгын бичил гэмтэл, холбоосын ба үений хүүдийн суналт, булчинд зангилаа үүсч өвдөх зэрэгт нөлөөлөх хүчин зүйлийн нэг бол үе мөчний гипермобильность билээ. Физик эмчилгээгээр холбоосын болон булчингийн эрхтэн тогтолцоог бэхжүүлэн сайжруулахад үе мөчний гипермобильностийг эрт оношлох нь ач холбогдолтой. Энэхүү хам шинжтэй өвчтнүүдэд дээрх үе мөчний зовиураас гадна холбоос эдийн гаж хөгжлийн шинж тэмдгүүд илэрдэг. Жишээ нь: судас өргөсөх өвчин, арьсанд- арьс язрах, хэвийн биш байдлаар сорвижих ; нүдэнд- зовхи унжих, булчингийн эмгэг буюу миопатия, нүдний солир. Өвчтнүүд удаан үргэлжлэх үений өвдөлтөнд зовиурлана. Үе мултрах нь тэдний хувьд элбэг тохиолддог. Бас шулуун гэдэс унжих ч аюултай. Мөн түүнчлэн бага зэргийн гэмтэлд ч зөөлөн эд гэмтэж болно. Өвчтнүүд “марфан” хэлбэрийн биеийн тогтолцоотой байж болно. Энэ нь 2 гараа алдлахад гарын алд биеийн өндрөөс урт байхыг хэлнэ.